БНСУ-ын ЭСЯ-наас 805 хүний бичиг баримтыг хуурамч байж болзошгүй хэмээн шалгуулжээ


БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд виз мэдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэн ирүүлж байна гэсэн гомдлыг ЦЕГ-т хүргүүлжээ. Тус улсын Элчин сайдын яамнаас нийтдээ 805 хүний бичиг баримтыг хуурамч байж болзошгүй хэмээн шалгуулахаар цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. 

Энэ гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газарт ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах зүйл ангиар 564 хүний материалыг шалгаж буй аж. Тиймээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас зарласан баталгаатай зуучлалын байгууллагад хандаж, визээ мэдүүлэхийг анхааруулж байна. Мөн хуурамч материал бүрдүүлдэг байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байх, өөрсдөө үнэн зөв материал бүрдүүлж, визээ мэдүүлэх шаардлагатай байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.