“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Уг ярилцлагын үеэр Б.Ганхуяг захирал “Эрдэнэс Тавантолгой”-н ард улс төрийн бүх дэмжлэг байгаа. “Оюутолгой” шиг муу гэрээний үлгэр болохгүй гэв.
Тус компанийн тайланд аудит хийсний дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны цэвэр ашиг 801.1 тэрбум төгрөг болсон байна. Компанийн ТУЗ хуралдсан боловч одоогоор иргэдэд ногдол ашиг тараах талаар шийдвэр гараагүй. Энэ нөөц бололцоогоо ашиглан ашгаар төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх үү, ноогдол ашиг тараах уу? гэдэг хариуцлагатай шийдвэрийн өмнө ирээд байна гэв. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар олон улсын зөвлөхүүдтэй уулзаад, гэрээ байгуулаад эхэлсэн.
Бэлэн төслүүдээ санхүүжилтийг нь хийгээд хөдөлгөхөд бэлэн болчихлоо. Төмөр зам, нүүрс угаах үйлдвэр гэгчлэн төслүүдээ хэрэгжүүлэхэд 1.5-2.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Компанийн санхүү бэхэжсэн тул зарим төслийг дотоод нөөц боломжоороо санхүүжүүлэх боломж бүрдсэн. Мөн зарим төслийг сонирхсон хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлнэ гэлээ. Бэлэн байгаа төсөл гэдэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам юм байна.
Суурь бүтэц нь 70 гаруй хувьтай хийгдчихсэн, энэ жил нэмэлтээр маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэнэ. Зураг төсөл нь хийгдээд дуусчихсан тул дуусгах үүрэг нь тус компанид байгаа гэв. Уг төсөл дээр Оросын тал манайхтай хамтрахаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. 2018 оны намар ОХУ-ын Тээврийн сайд, Гадаад хэргийн сайд нь ирээд тээврийн хөнгөлөлтийг Монголд 75% эдлүүлье гэдэг байдлаар гарын үсэг зураад явсан ч тээвэр ложистикийн хувьд хүндрэлтэй, Чойр хүртэл 400 гаруй км шороон замаар явах боломжтой. Хэрэв ложистикоо шийдчихвэл манайх өндөр үр ашиг хүртэх боломжтой гэнэ.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн, өмнөх хэлэлцээ хийж байсан компаниудаа орхиогүй бөгөөд эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, Хятадын том хөрөнгө оруулагч, эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрс олборлогч “Чайна Энержи” компанийн хөрөнгө оруулалт гэхэд манайд ус, агаар мэт хэрэгтэй. Тус компанийн өөрийнхөө төмөр замыг Гашуунсухайт-Ганц модны боомт хүртэл тавьчихсан. Тиймээс Монголын талд ашигтай, нөгөө талд хэт давуу байдал олгоогүй ийм хэлэлцээрүүдийг хийж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх ёстой гэсэн байна. Шэйрлэх: “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны цэвэр ашиг 801.1 тэрбум төгрөг болсон. Компанийн ТУЗ хуралдсан боловч одоогоор иргэдэд ногдол ашиг тараах талаар шийдвэр гараагүй. Нөөц бололцоогоо ашиглан ашгаар төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх үү, ноогдол ашиг тараах уу? гэдэг хариуцлагатай шийдвэрийн өмнө ирээд байна гэв.
http://www.inews.mn/a/5893
Сэтгэгдэл