УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг ЖДҮХС-аас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлыг АТГ-аас шалгаж эхлээд удаж буй.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа Д.Дамба-Очир, Б.Батзориг, Л.Энхболд нар хавтаст хэрэгтэйгээ танилцан гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан гэсэн үг юм.
Харин Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа талаар АТГ-ын эх сурвалж хэлсэн билээ.
Тиймээс түүнд хилийн хориг ч тавьж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл тэрбээр хоёр хоногийн өмнө яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж гарын үсгээ зуржээ.
Сэтгэгдэл