УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Улсын Онцгой комиссын дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг”  орон нутагт ажиллаж байна.
 

  Шуурхай бүлэг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх юм.

 Шуурхай бүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.

 Засгийн газрын 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлэсэн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.