Эртний судрыг төрийн хамгаалалтад авчээ


Эртний судрыг төрийн хамгаалалтад авчээ

 

АНКАРА. /Anadolu/. Одоогоос 800 жилийн өмнө бичигдсэн эртний Еврей судрыг Туркийн өмнөд нутгийн Диярбакыр хотод хууль бус наймаачдаас хураан авчээ. Энэ тухай орон нутгийн албаныхан пүрэв гарагт мэдээлэв.

 

Дундад зууны үед хамаарах уг судрыг худалдаалах гэж байсан дөрвөн гэмт этгээдийг үйлдэл дээр Туркийн хууль бус наймаатай тэмцэх газрын албан хаагчид баривчилжээ.

 

Шашны дүрс зурагтай, арьсан 22 хуудастай энэхүү судрыг төрийн хамгаалалтад авсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.