Энэ бол Ардчилсан Намд сүүлийн жилүүдэд үйлчилж ирсэн алтан дүрэм. Мөнгөө төлсөн нь шат шатны удирдлагын багт багтаж, тэгснээрээ албан тушаалын хуваарилалтад багтдаг. Та төлбөрөө хийгээгүй бол ердийн гишүүнээр л үлдэнэ. Та намдаа л саналаа өгөх үүргийг хүлээнэ. Харин эрхийн тухайд ярихад хол. Ингэж ирсэн, цаашид ч энэ зарчмаасаа АН гажихгүй бололтой. Улс орон даяар Ардчилсан Намын ротаци явагдаж байна. Энэ бол нөгөө л мөнгөний пирамид хөдөлж буйн илрэл. Дүүргийн намын хорооны гишүүн болохын тулд та жилийн татварт 500,000 төг тушаана. Чадахгүй бол таныг хасаж, мөнгөө төлснийг нь оруулна.
Нийслэлийн намын хорооны гишүүний жилийн хураамж 1,500,000 төг. Үүнийг төлж байж сая Та нийслэлийн намын хорооны гишүүнээр сонгогдоно. Намын хорооны гишүүн болсноор нам эрх барих тохиолдолд албан тушаалд томилогдох ногоон гэрэл асна. Харин Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүнээр сонгогдох бол 5 сая төг намдаа тушаана, жил бүр. Тэгэж байж томоохон албан тушаалд томилогдох, УИХ, Нийслэл, Дүүргийн ИТХ-д нэр дэвших улс төрийн дэмжлэгийг намаасаа авна. Нам эрх баривал улс төрийн албан тушаалд томилогдоно.
Ийм схемээр АН ажиллаж ирсэн. Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ даргын аль алины үед энэ л схем мөрдөгдөж ирсэн. Тиймээс АН-д мөнгөө их төлбөл Наранхүү шиг дэвшинэ, УИХ -ын гишүүнээр сонгогдоно. Энэ шударга бус өрсөлдөөнийг Ардчилсан Намын үе үеийн дарга нарын хэн нь ч халж чадсангүй, халах ч сонирхол, хүсэлтэй хүн гарсангүй. Тэр тусмаа Эрдэнэ ...
Ц.Хишгээ
Сэтгэгдэл