Дэлхийн II дайны үлдэгдэл тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох зорилгоор Германы Мюнхен хотын 8000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мюнхен хотын Швабинг дүүргээс 250 кг тэсрэх бөмбөг олдсоныг эрх баригчид аюулгүй болгох шийдвэр гаргажээ. Тиймээс тэсрэх бөмбөг байгаа газраас 500 метрийн радиус доторх бүх оршин суугчийг буюу 8000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон гэж Мюнхен хотын цагдаа болон гал унтраах анги мэдэгдэв. Германы Бавари мужийн нийслэл Мюнхен нь дэлхийн II дайны үед цохилтын бай байсан бөгөөд ихээхэн хохирол амссан хот юм.
МЮНХЕН ХОТЫН ОРШИН СУУГЧДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ
2016/03/24 11:03
Сэтгэгдэл