Монгол үсчин дэлхийн аварга боллоо



Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга болжээ. Түүнчлэн "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон байна.

 

Манай үсчин, гоо засалчид дэлхийн аваргад оролцохоор энэ сарын 24-ний өдөр 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсыг зорьсон юм. Багийн бүрэлдэхүүнд үсчин гоо засалчдаас гадна загвар өмсөгч, модилиуд багтжээ. Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.