Засгийн газар 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжлаа


Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонды амжилттай гаргасан талаар блүүмберг мэдээллээ. Хэдийгээр өмнөх бондуудаас өндөр хүүтэй буюу 10.875 хүүтэй бонд босгосон боловч олон улсын хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол, эрэлт  өндөр байна. Учир нь урьдчилан таамаглаж байснаас давж 750 сая ам.долларын захиалга ирсэн байна. Гэхдээ Засгийн газар 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай гаргалаа. 

Засгийн газар 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжлаа

Хөрөнгө оруулагчдын 45 хувь нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, 35 хувь нь Европын хөрөнгө оруулагчид байсан бол Азийн хөрөнгө оруулагчдын санал 20 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн удаад Чингис бондын 30 хувь нь Азид боссон байдаг. 

Шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улс дахин бонд босгох нь амаргүй байна гэсэн боловч бонд таамаглаж байснаас эрэлт өндөр байгаа нь олон улсын зах зээл сайжрах найдвар байгааг харуулж байгаа аж. 

Т.Бэх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.