АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан өчигдөр /04.28/ болсон. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргажээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх юм. Энэ удаагийн Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгууль нь улс төрийн намуудын рейтингийг тогтоох чухал сонгууль болно гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ онцолсон. АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын нэр дэвшигч Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцох юм. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцож байсан нам, эвслүүд энэ нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцох тухай СЕХ-ноос мэдэгдсэн” гэлээ. Түүнчлэн тус намаас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нөхөн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй мэдээлэл байна. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан байдаг.
Сэтгэгдэл