АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа бөгөөд түүнийгээ энэ сарын 18-нд Флорида мужийн Орландо хотноо албан ёсоор зарлахаар болжээ. Тэрээр Твиттер хуудсандаа энэ талаар бичсэн байна.
“Би тэргүүн хатагтай Меланья, дэд ерөнхийлөгч Майк Пенс, дэд тэргүүн хатагтай Карен Пенс нарын хамт дахин нэр дэвшихээ энэ сарын 18-ны өдөр Орландо хотод иалбан ёсоор зарлана гэж тэрээр бичжээ. Энэ ёслолын ажиллагаанд тасалбар худалдаж авч орж болох бөгөөд авах аргыг мөн бичиж оруулсан аж.
Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ анх удаа илэрхийлж байгаа хэрэг биш. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л 2020 онд М.Пенсийн хамт дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байсан юм.
Д.Трамп мэдэгдлээ албан ёсоор зарласнаар БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх хүний нэр хоёр болж байна. Д.Трампаас өмнө Массачусетс мужийн амбан захирагч Билл Уэлд Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоо зарлаад байсан юм.
Бүгд найрамдахчууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ 2020 оны наймдугаар сарын 24-27-нд Шарлотт хотноо боллох их хурлаараа сонгоно. Харин Ардчилсан намынхан 2020 оны долдугаар сарын 13-16-нд Милуокид хуралдаж нэр дэвшигчээ тодруулах юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болно.
Х.Батсайхан
Eagle.mn
Сэтгэгдэл