Хезболах бүлэглэлийн сүүлийн нүхэн гарцыг устгав


Израилын Зэвсэгт хүчин Ливаны хойд хилийн доогуурх Хезболах бүлэглэлийн барьсан нүхэн гарцыг 6 сарын дараа олж устгалаа. Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал Жонатхан Конрикусийн мэдээлж буйгаар, өнгөрсөн даваа гарагт Хезболахын хамгийн гүн бөгөөд урт нүхэн гарцыг илрүүлсэн байна. Уг нүхэн гарц нь 80 метрийн гүнд байжээ.

Израилын Зэвсэгт хүчин "Хойд хамгаалалт" нэртэй ажиллагааг өнгөрсөн оны 12 дугаар сараас явуулж эхэлсэн байна. Уг ажиллагааны үеэр Хезболах бүлэглэлийн Израил улсын хил доогуур барьсан 6 нүхэн гарцыг илрүүлэн устгасан. Ийм гарцуудыг нутаг дэвсгэрт нь халдлага үйлдэхдээ ашиглаж байсан гэж Израилын эрх баригчид үзэж байгаа аж . Одоогоор нүхэн гарцуудыг барьсан эсэх талаар Хезболах бүлэглэл мэдэгдэл хийгээгүй байна. Дэслэгч генерал Жонатхан Конрикусийн хэлж буйгаар, "Зэвсэгт хүчин ажиллагаагаа дуусгаагүй бөгөөд цаашид Хезболах бүлэглэлийн Ливан-Израилын хилийн доогуур барьсан нүхэн гарцуудыг илрүүлэн устгах болно".

Э.Нямдаваа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.