Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” гэдэг дурсамжийн ном бичиж, Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Уг номын нээлт энэ баасан гаригт болох аж.
АТГ-аас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Ерөнхий сайд асан С.Баяр нарсанд өнгөрүүлсэн жар хоногийн хугацаанд үзсэн, харсан, сонссон, уулзсан бүх дурсамжаа “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номондоо бичиж үлдээжээ.
Уг номондоо “… Одоо тэнэгтээд дуугүй суухгүй. Дуугарна, тэмцэнэ. Гэхдээ дуугарч байна, тэмцэж байна гээд эндээс том том үгтэй ил захидал бичээд уналтай биш. Эсвэл ярилцлага өгөөд хэвлэлийн бага хурал хийнэ гэлтэй биш. Тийм бололцоо ч алга. Ямар бололцоо байна гэвэл бодох бололцоо байна, бодсоноо тэмдэглэн үлдээх бололцоо байна…
… Төмөр хаалга тачигнан онгойж харгалзагч “Та гарна аа. Мөрдөн байцаагч ирсэн. Байцаалтад орно” гэлээ. Нөгөө л дүрс бичлэг хийдэг биерхүү ахлагч нарын нэг нь араас намайг туулаа. Тэд энэ ажлаа тууварт явна гэдэг аж…” гэхчилэн нарсанд өнгөрүүлсэн 60 хоногийнхоо талаар маш нарийн, нэг бүрчлэн тоочин бичжээ.
Сэтгэгдэл