"Монгол сарлаг" фестиваль Архангай аймагт болно


Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” фестиваль наймдугаар сарын 17-20-ны хооронд Архангай аймагт зохион байгуулагдана. Энэхүү наадмын гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх юм. 

Ирэх наймдугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестиваль нь 

• “Сүрлэг хангай” сарлагийн парад

• “Хөхдэй” уралдаант тэмцээн

• Сайхан сарлаг

• Ганган сарлаг

• Сарлагт ээлтэй малчин

• Саглагар сагсаахай

• Шимт идээ

• Арвин баялаг

• Уран сарлаг гэсэн төрлүүдээр явагдах аж.  Мөн жуулчдад зориулсан “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолтыг зохион байгуулагдахаар болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.