С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж нарыг үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдөөр нэрлэжээ


С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж нарыг үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдөөр нэрлэжээ

 

Үйл ажиллагаа нь таалагд­даг улстөрчдийн судалгааг  МЭК  судалгааны байгууллагаас гаргаснаа нийтэд ил болгосон байна. Судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх удаалж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гуравдугаарт бичигджээ. 

Хувь улстөрчдийнхөө хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар зургаадугаар сард 14 хувийн рейтингтэй байсан бол энэ удаагийн судалгаагаар 10 болж буурсан байлаа.

Харин иргэдийн зүгээс "Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид"-өөр Ардчил­сан намын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг нэрлэсэн байна.

Харин УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг 2019 оны нэгдүгээр сард судалгаанд хамрагдсан иргэдийн 29 хувь нь хамгийн таагүй улстөрчөөр нэрлэж байсан бол одоо 10 хувь нь таалагддаггүй улстөрч хэмээн үзсэн байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.