Ж.Батзандан, Л.Болд нар ”попорсон уу?”


- Олон улсын парламентын холбоо С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг хүсчээ -

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өчигдөр мэдээлэл хийж, ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй, нууцын тамга дарсан баримтыг дэлгэж байгаагаа тодотгоод, хариуцлага хүлээх бол хүлээнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн байна. 


Тэрбээр "Ажлаа хийе, улстөржихөө, попрохоо больё. Олон улсын парламентын холбооноос 9 сарын 6-нд мэйлээр дараах бичгийг явуулсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан та мэйлээ шалгаж бай. Энэ бичиг баримтыг орчуулгын ажил 9 сарын 7-ноос хийсэн. УИХ-д зургаан удаа сонгогдож Гадаад харилцааны сайд хийж байсан хүн, Л.Болд та асуудалд ингэж хандахаа боль. Бид хамтдаа ОУПХ-ны хуралд таван удаа явсан. 2012-2016 онд манай улс харилцаагаа бүрэн тасалж, өнгөрсөн жилээс шинэ шатанд гарсан учраас энэ хавар хурлаа зохион байгуулсан. Одоо УИХ гурван гишүүн ОУПХ-ны байнгын хорооны гишүүн сонгогдон ажиллаж байна. Шинжээчдийг хэн урьж авчирсан юм бэ. Та худлаа ярихаа боль. Та жаахан тавьтартай бай л даа. Та нарын ярьснаар бол ГХЯ-ны хэлтсийн даргыг халснаар энэ бичиг баримт ил боллоо гэж байна лээ. Та нар ингэж битгий худлаа ярь. 71 заалттай зөвлөмж англи, монголоороо байна. Олон улсын парламентын холбоо С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг хүссэн. Та нар ирсэн бичгийг битгий худлаа тайлбарлаад бай. Одоо ажлаа хийцгээе. Ж.Батзандан гишүүнээс илүү Л.Болд гишүүнд гомдож байна. Та зургаан удаа парламентад сонгогдсон шүү дээ. Арай ч ингэж худлаа ярьж болохгүй” гэлээ.
Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.