ЛОНДОН./Sputnik/.Агаарын бохирдол хүний ой санамжид сөргөөр нөлөөлж, тархины хөгшрөх явцыг түргэсгэдэг болохыг Английн "Warwick” их сургуулийн судлаачид тогтоожээ.
Английн 34 мянган иргэн оролцсон судалгааны үеэр тэднээр 10 үг цээжлүүлэн агаарын бохирдол бага болон их бүсийн оролцогчдын ой санамжийг харьцуулсан байна. Судлаачид мөн хүний ой санамжид нөлөөлдөг хүчин зүйлсүүд болох эрүүл мэнд, нас, үндэс угсаа, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг судалжээ.
Судалгааны үр дүнгээс үзэхэд агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүмүүсийн ой санамжийг бусад хүмүүсийнхтэй харьцуулахад сул байгаа нь ажиглагджээ. Хэдийгээр судлаачид агаарыг бохирдуулагчид болон ой санамж муудах үзэгдлийн холбоо хамаарлыг тогтоогоогүй боловч агаарын бохирдол хүүхэд болон хөгшин настай хүмүүсийн ой санамжид сөрөг нөлөө үзүүлдгийг нотолсон байна.
Монцамэ агентлаг
Сэтгэгдэл