Хэвлийгээр нь өвдсөний улмаас эмчид үзүүлээд жирэмсэний 35 дахь долоо хоног дээрээ байгаа гэдгээ мэдсэн сонин тохиолдол Австралийн Мельбурн хотын оршин суугч эмэгтэйд тохиолджээ.
Өвчний "онош”-оо мэдсэний дараа 26 настай Кэйти Мэйсон (Caity Mason) эмнэлэгт хүргэгдэж, хэдэн цагийн дараа бүсгүй эсэн мэнд амаржсан байна.
Хүүдээ Флинн (Flynn) алдрыг хайрласан Кэйти бүсгүйд жирэмсэлсэн гэх ямар ч шинэ тэмдэг илрээгүй байна. Түүний сарын тэмдэг огт тасалдаагүй ирж байсан бөгөөд хэвлийгээрээ ч томорч, таргалаагүй гэнэ.
Жирэмсэн гэдгээ мэдээгүй "сайхан гар” спортоор хичээллэж, хааяа нэг согтууруулах ундааг хэрэглэж байжээ.
Флинны эцэгт хүүхэдтэй болсноо хэлэхэд сонсохыг ч хүсээгүй тул алс холын Ногоон тивд өрх толгойлсон эмэгтэй нэгээр нэмэгдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл