Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж


Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

 

Сэтгэл судлаачдын хийсэн судалгаанд дэлхийн нийт хүн амын 1-4 хувь нь сэтгэцийн өвчтөн гэсэн байдаг. Сэтгэцийн өвчтөний шинж чанарыг олж харахад хэцүү, нуугдмал байдаг. Тиймээс дараах 9 шинж танд баримжаа өгөх болно.

Сэтгэцийн өвчтөн гэдэг нь бусдыг энэрэх сэтгэлгүй, өрөвдөх өчүүхэн ч сэдэлгүй, бусдыг өвтгөх дээд зэргийн хүсэлтэй, худалч, хувиа хичээх синдромыг хэлнэ.

1.Тэдэнд сэтгэл хөдлөл байхгүй

1-25 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэл судлалын доктор Скотт Боннын хэлж буйгаар сэтгэцийн өвчтөнүүд хүмүүсийн царайнаас цөхрөл, зовлон гунигийн хараад мэддэггүй, зүгээр л бусдын царайны хувирал, сэтгэл хөдлөлийг дуурайдаг ажээ. Хэн нэгэн зовж байгааг мэдэхээрээ ямар нэгэн сайхан зүйл хэлж, нуруунд нь зөөлөн цохиж, тэвэрдэг. Гэвч царай нь юу ч өгүүлэхгүй.

Айх ямар байдгийг сэтгэцийн өвчтөнүүд огт мэддэггүй талаар олон судалгаа бий. Тухайлбал, нэгэн цуврал алуурчин эмэгтэй судалгаа хийх явцад "Энэ царай юуг илэрхийлдгийг би мэдэхгүй, гэхдээ хүмүүс рүү харахад яг ингэж хардаг” гэжээ.

Сэтгэцийн өвчтөнийг танихын тулд бусдад хэрхэн хандаж байгааг нь ажаарай. Та бусдыг зовоход сөрөг хандлага гаргадаг уу?

2. Тэд бараг унтдаггүй

2-26 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүд жирийн хүмүүстэй харьцуулахад богино цагаар унтдагийг баталсан судалгаанууд бий. Шөнө дунджаар 4-6 цаг унтах ба энэ нь байнга хөөрдөгтэй нь холбоотой. Тайвшраад, эргээд унтана гэдэг тэдэнд асуудал.

Тэд нойр дутуу байлаа гээд ядардаггүйгээрээ энгийн хүмүүсээс ялгаатай.

3. Тэд бусдыг гэмшүүлэх дуртай

3-26 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүд хэзээ ч буруугаа хүлээдэггүй. Бусдын үгийг мушгиж, өөрийнхөө хийсэн хэргийн төлөө бусдыг гэмшүүлэхээр нөхцөл байдлыг зохицуулдаг.

Жишээлбэл, өөр хүнтэй нүднээ ил сээтгэнэчхээд таныг хартай мэтээр бодогдуулна. Эсвэл дүрэм зөрчихийг уриалчхаад үүнийх нь төлөө эргээд зэмлэсэн ч чадна.

Таныг бусдын өмнө эвгүй байдалд оруулахын тулд өдөөн хатгаж байна уу? Шалтгаан нь юу гээч? Тэдэнд сайхан байдаг болоод л тэр.

4. Тэд дур булаам, анхаарлын төвд байх дуртай

4-24 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүд үнэхээр дур булаам, хайр татам царайтай бөгөөд анхаарлын төвд байхдаа сайхан байдаг. Жүжигчид шиг л баг зүүчхээд найрсаг, итгэл даамаар царайлж явна. Шинэ хүнтэй танилцахаараа сонирхол, зовлон нэгтэй, мөн хувийн амьдралд тань санаа тавьдаг юм шиг дүр эсгэдэг.

Үнэндээ таныг ирээдүйд мэхлэхэд амар байх үүднээс л өөртөө татаж буй нь тэр.

5. Тэд өөртөө хайртай

5-24 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүд хүмүүсийн хөл дээр гишгээд дээгүүр нь даваад л гарчихна. Ямар ч нөхцөл байдалд өөртөө тааламжтайгаар шийдвэрлэдэг. Амжилтаа гайхуулж, бусдын алдааг сануулна. Ингэснээр тэд байгаагаасаа илүү харагдаж, анхаарал ихээр татдаг билээ.

6. Тэд увайгүй худалчид

6-23 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүд хүссэн зүйлээ авахын тулд бусдыг үргэлж мэхэлдэг. Шалтаг үргэлж байдаг. Ихэнхдээ өөрийгөө биш, өрөөлийг буруутгана.

Худал үгс нь үүргээ биелүүлэхээр өөрөөрөө бахархах ба баригдсан ч санаа зовохгүй. Яахав дээ, ахиад л шинэ юм зохиогоод ярьчих юм чинь. Асуултаа асуухаас өмнө дуржигнуулаад л эхэлнэ дээ.

7. Тэд хариуцлагагүй

7-21 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүд өөрийнхөө сул талуудыг хэзээ ч олж харахгүй. Тэд хариуцлагаас үргэлж зугтаж, үүнээс үүдэх үр дагаварт санаа зовно гэж хэзээ ч байхгүй.

Буруутгах хэн нэгнийг бушуухан олж бухаад, өөр арга байгаагүй, чадах бүхнээ хийсэн мэтээр жүжиглэх болно.

8. Тэд дүрэмд захирагддаггүй

8-21 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Сэтгэцийн өвчтөнүүдийн хамгийн түгээмэл шинж бол энэ. Өөртөө айхтар их хайртай, хуульд захирагдах нь тэдний хувьд байж болшгүй доошоо орсон явдал. Учир нь тэд ямар ч хуулиас "илүү” болохоор тэр. Өөрөө болон хохирогчдоо дүрэм журам зөрчихийг шаардаж, уриалчхаад хариуцлагаас цэвэрхэн мултарна л гэж мэд.

Нэмэлт: Интернет дэх троллууд ч сэтгэцийн өвчтөнүүд

9-20 Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг таних 9 шинж

Судалгааны багийнхан Канад улсын хэд хэдэн их сургуульд асуумж явуулжээ. Интернетэд хэр их цаг өнгөрөөдөг, сэтгэгдэл хэр их үлдээдэг, хүмүүсээр тоглодог, эсэхийг оролцогчдоос асуухад троллуудын 95% нь Макиавеллизм, нарциссизм, сэтгэцийн болон садизмын шинж тэмдгийг хамтад нь багтаасан байдаг нь тогтоогджээ.

Ийм төрлийн хүмүүс бусдыг зовоохдоо баясдаг, хүн хуурах дуртай, энэ үйлдлээсээ хэзээ ч ичиж зовдоггүй. Эдгээр нь сэтгэцийн өвчтөнүүдэд элбэг байдаг зан чанар билээ.

Эх сурвалж: lifestyle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.