Л.Хэмилтон М.Шумахераас ганцхан түрүү дутуу болов


 

Л.Хэмилтон М.Шумахераас ганцхан түрүү дутуу болов

 

Авто уралдааны "Формула 1” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хараахан дуусаагүй ч аваргалах нисэгчийн нэр тодорхой боллоо. "Мерседес” багийн англи нисэгч Льюис Хэмилтон өчигдөр болсон АНУ-ын гран прид хоёрдугаар байрт хурдалснаар "Их хурд”-д зургаа дахь удаагаа түрүүлэх болзлоо хангасан байна. Энэ гараанд түүний багийн анд Валттери Боттас түрүүлжээ.

Ингэснээр Л.Хэмилтон домогт М.Шумахераас ганцхан түрүү дутуу боллоо. Тэрээр 2008 онд "Макларен” багт байхдаа анх дэлхийн аварга болсон бөгөөд 2013 онд "Мерседес” багт ирснээсээ хойш 2014, 2015, 2017, 2018, 2019 онуудад таван удаа түрүүлээд байна. Энэ хооронд 248 гараанд уралдахдаа 150-д нь шагналын тавцанд гарч, 83 түрүүлж, байрлал тогтоох уралдаанд 87 удаа түрүүлжээ.

Дараагийн гараа энэ сарын 15-17-нд Бразилд болно.  



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.