Солонгосын цагдаа нарын хайж буй Б.Одбаярын хамсаатан 42 настай А гэж хэн бэ?


БНСУ-ын хэвлэлүүд Үндсэн хуулийн цэцийн дарга О.Одбаяртай хамт явсан 42 настай А нь онгоцны үйлчлэгчийн мөрөнд хүрч, хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан, зүй бус харилцаа үүсгэсэн гэж мэдээлсэн. Улмаар Сөүлд газардсан даруйдаа Сингапур ниссэн тул түүнийг интерполоор эрэн сурвалжлахыг шаардаж, Солонгосын хилээр орж ирэнгүүт нь саатуулахаар яригдаж байгаа юм.

Тэгвэл Солонгосын хэвлэлүүдийн мэдээлсэн 42 настай А гэж хэн бэ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ойрын хүндээ “Өөрөө үйлчлэгчийн биед хүрээгүй, харин тухайн онгоцонд суусан О.Батчулуун гэх иргэн ийм үйлдэл гаргасан, түүнийг нь өмөөрсөн” гэж тайлбарласан талаар news.mn сайт мэдээлсэн.

О.Батчулуун нь одоогоор бизнес эрхлэгч аж. Тэрбээр өмнө нь “Монголын цахилгаан холбоо” ХК, “УИХ”, “Хуульзүйн дотоод хэргийн яам”, “Банкны өр барагдуулах алба”, “Цемент шохой” ХК, “Санхүүгийн зохицуулах хороо”, “Эрдэнэс Монгол” ХК, “Хөтөл цемент кобинат” зэрэг төрийн байгууллагад ажилладаг байв. Харин “Сайн дур”, “Солид инвестинг” ХХК, “Файнаншил транс” ББСБ зэрэг хувийн байгууллагад ажилладаг байсан байна.

О.Батчулуун нь хоёр хоногийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 6-нд БНХАУ-аар дамжин Монголд ирсэн байна. Солонгосын цагдаагийн газраас 42 настай А-г эрэн сурвалжлах хүсэлт гаргаад буй. О.Батчулуун нь 1977 онд төрсөн бөгөөд 42 настай нэгэн. Хэрэг явдал 2019 оны аравдугаар сарын 31 ны өдөр болсон байдаг.

DEED.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.