Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, "Сансрын орноор”, "Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялалыг хийх бол хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, "Шидэт автобус” аялалыг зохион байгуулах гэж байна. Түүнчлэн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхдүүд болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын хүүхдүүдэд зориулан "Баясгалантай багачууд” урлагийн тоглолтыг 6 сарын 1-ний өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай үйл ажиллагааг зохион байгуулна
2016/05/26 11:05
Сэтгэгдэл