Английн Линкольншир мужийн Тилби тосгоноос 30 жилийн өмнө хулгайлсан XIX зууны үеийн усан онгоцны их бууг байранд нь буцаан тавьжээ. Үл таних этгээд их бууны дэргэд бичиг үлдээн, хулгайлсандаа уучлалт хүсэж, олон жил хүн чанар нь зулгааж явсан тухайгаа бичсэн байна.
Хулгайн хамсаатан болсондоо олон жил шаналжээ
Тэрбээр захидалдаа их бууг найзууд нь аваад ачааны машинд ачиж, өөрөө машинд хүлээж байсан хэмээн бичжээ. Энэ нь түүний амьдралдаа хийсэн цорын ганц гэмт үйлдэл байсан бөгөөд хулгайн хамсаатан болсондоо олон жил шаналсан гэнэ.
Ийм буу тус тосгонд хоёр ширхэг байсан ба тэдгээрийг оршин суугчдад нэгэн чинээлэг гэр бүл бэлэглэж, Тилби тосгоны хурлын танхимын урд байршуулжээ. Гэвч хоёуланг нь хулгайд алдсан бөгөөд нөгөө бууг нь өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Түүхийн үнэт зүйл болсон энэ буу нь одоо хэр нь ажиллагаатай юм байна. Хаа нэгтэйгээс их буу гэнэт л гараад ирсэнд тосгоны иргэд ихэд баярласан тухай нутгийн зөвлөлөөс мэдэгджээ. Бууг байранд нь тавих бөгөөд хоёр дахь нь ч удахгүй олдоно гэдэгт найдаж байгаа гэнэ.
А.Мишээл
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл