Өндөр орлоготой, сайн боловсролтой хүмүүс таргалалтад өртөх нь бага байдаг. Энэхүү дүгнэлтийг Америкийн эрдэмтэд гаргаж, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн сайтад нийтлүүлжээ.
Судлаачид 2011-2014 онд Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн хяналт шалгалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэгтэл хүн амын хамгийн ядуу давхаргад хамаарагдах, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 45,2% нь таргалалтад өртжээ. Харин дундаж давхаргын эмэгтэйчүүдийн 42,9%, орлоготой өндөртэй эмэгтэйчүүдийн 29,7% нь тарган байв.
Үүнээс гадна боловсрол багатай давхаргынхан таргалалтад илүү өртөж байгаа нь ажиглагджээ. Гэхдээ энэхүү зүй тогтлыг цаад учир шалтгааныг тайлж чадаагүй байна. Эрдэмтэд боловсролын түвшнийг эрүүл мэнддээ анхаарахын чухалтай холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн эрдэмтэд хүчирхийллийн гэрч болсон хүүхдүүд нас биед хүрээд таргалах эрсдэл өндөр байдгийг энэ сард тогтоосон билээ.
Сэтгэгдэл