Хар тамхины хэргээр Дрезден хотын шүүхэд байцаагдаж буй Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ. Хэргийг эргэн сануулахад БНТурк Улсын Истамбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярын хамт Монгол Улсын дипломат паспорт ашиглан, дипломат дугаар бүхий автомашиндаа 70 кг дээд зэргийн чанартай, 3 сая еврогийн үнэтэй хар тамхи нууж, Герман Улсын нутаг дэвсгэрт рүү орох гэж байгаад саатуулагдаж, одоо Дрездений тойргийн 14 дүгээр шүүхэд шалгагдаж байна.
Өмнө нь хэн ч, хэзээ ч хийж байгаагүй энэ хэрэг Дрездений тойргийн шүүхийн шүүгч, прокурор, иргэний төлөөлөгчдийн гайхшийг бараад байна. Лхагва гаригийн үдийн хойш шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж, сэжигтнүүд анх удаа шүүхэд товч хэдий ч мэдүүлэг өгч эхэлснийг Германы тал хэрэг шалгах явцад гарсан томоохон ахиц гэж үзэж байгаагаа зарлалаа.
Б.Баттүшиг “. . . энэ хар тамхийг Монголоос дипломат ачаа гэж өнгөлөн далдалж оруулж ирсэн болно. Мөн Шүүхийн танхимын аюулгүй байдлыг чангатгахыг хүссэн өмнөх хүсэлтээсээ татгалзаж байна” гэжээ. Баттүшиг ингэж мэдэгдсэн шалтгаан нь Шүүхээс түүний хэргийг хаалттай хэлэлцэх хүсэлтийг нь хүлээж аваагүйтэй холбоотой байх. Тэд Чех Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн нь тодорхой болжээ.
Эх сурвалж: Александр Шнайдер. /erennews.mn /
Сэтгэгдэл