TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна


Туркойз Хилл Ресурс(TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл болон 2020 оны үйл ажиллагааны тайлангаа мэдээлжээ

TRQ-ийн 66%-ийн эзэмшилтэй "Оюу толгой" компани өнгөрсөн жил 146.3 мянган тонн зэс, 241.8 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэжээ. Түүнчлэн аюулгүй ажиллагааг урьдын ажил сайн баримталж ажилласныг тайланд онцолсон байна. Өнгөсөн жилийн нийт үйлдвэрлэл 40.8 сая тоннд хүрч, 2018 оныхоос 5%-аар өсжээ. 

Харин 2020 оны тухайд 140-170 мянган тонн зэс, 120-150 мянган унц алт бүхий хүдэр олборлохоор төлөвлөсөн байна. Мөн ирэх онд ил уурхайд 80-120 сая, далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулахаар тайландаа тусгажээ.

“Оюу толгой” өнгөрсөн оны аравдугаар сард гүний уурхайн 3босоо ам-23-ыг барьж дуусгаад буй.

Газрын гүн дэх хөрсний бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан уурхайн зураглалыг шинэчлэх шаардлага тулгарсан тул гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу 16-30 сараар хойшлохоор болоод байгааг өнгөрсөн 2019 оны долдугаар сард” Рио Тинто” мэдэгдсэн.

Тэгвэл уурхайн зураг төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өмнө мэдээлсэнчлэн 2020 оны эхний хагаст бүрэн хийж, хоёрдугаар хагаст нийт зардал хэд болох нь тодорхой болох талаар “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак дурджээ. Үүнтэй холбоотойгоор "Оюу толгой"-н гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлага хэмээн урьдчилан тооцоод байгаа билээ. 

Б.ЖАРГАЛМАА, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.