Эрдэмтэд солирыг судалж байх явцдаа дэлхийн дээрх хамгийн эртний материалыг олж илрүүлжээ. Тэд 1960-аад онд дэлхий рүү унаж байсан сансрын чулуулгийн тоосны тоосонцрыг олсон бөгөөд энэ нь 7.5 тэрбум жилийн настай юм. Мөн манай "Нарны систем” үүсэхээс ч өмнө уг тоосонцор нь сансарт хөвөн тэнүүчилж байсан оддын тоосонцор гэнэ. Энэ талаарх судалгаагаа эрдэмтэд "Шинжлэх ухааны үндэсний академиас” эрхэлэн гаргасан сэтгүүлд нийтэлсэн байна.
Одод бөхөх үед тэдний дотор үүссэн бөөмүүд сансарт цацагддаг ба өөр нэгэн гариг, од, сартай нэгддэг ажээ.
АНУ, Швейцарын судлаачдын баг 1969 онд Австралид унасан Мурчисон солирын нэг хэсэгт агуулагдах тоосонцрыг шинжлэн судалсан ба бүх хэсгүүдийг салган үзэхэд нэг төрлийн зуурмаг шиг бөгөөд хурц шинжтэй, ялзарсан самрын тос шиг үнэртэй зүйл байсан гэжээ.
Сэтгэгдэл