Энэ сарын 16-17-нийг шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Их монгол гудамжны авто зам дээр "Toyota premio" болон "Benz G-class" маркийн автомашин мөргөлдөж, нэг хүний амь хохирсон ноцтой осол бүртгэгджээ.
"Benz G-class" маркийн автомашиныг А гэх иргэн унаж явсан бөгөөд эх сурвалжуудын хэлж буйгаар жүжигчин Г.Ананд согтуугаар жолоодож явсныг хэлж байгаа юм.
Сэтгэгдэл