Хятадад коронавирусний халдварын улмаас 80 хүн нас баржээ


БНХАУ-д өнгөрсөн ням гарагийн оройны байдлаар "2019-nCoV” коронавирусний халдварын 2744 тохиолдол бүртгэгдсэнээс 461 хүний биеийн байдал хүнд байна гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс даваа гарагийн өглөө мэдээлсэн байна.

"Сүүлийн 24 цагийн хугацаанд 769 шинэ тохиолдол, 3806 шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 24 хүн /бүгд Хубэй хотод/ нас барлаа” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурджээ. Ингэснээр коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 80 хүрсэн бол 51 хүн эдгэрчээ. Түүнчлэн ням гарагийн байдлаар бүртгэгдсэн нийт сэжигтэй тохиолдлын тоо 5794 хүрчээ.

Мөн коронавирусний халдвар авсан хүмүүстэй ойр байсан 32799 хүн бүртгэгдсэнээс 30453 хүн эмнэлгийн хяналтад байгаа бол 583 хүнийг гэр лүү нь буцаажээ. Үүнээс гадна засаг захиргааны онцгой бүс болох Хонконг /8/, Макао /5/ болон Тайваньд /4/  нийт 17 тохиолдол бүртгэгдсэн байна. Гадаадын орнуудаас Тайландад 7, Японд 3, БНСУ-д 3, АНУ-д 3, Вьетнамд 2, Сингапурт 4, Малайзад 3, Балбад 1, Францад 3, Австралид 4 тохиолдол өнгөрсөн ням гарагийн байдлаар тус тус бүртгэгджээ. 

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.