Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоогоо эргүүлэн татжээ


Ерөнхийлөгч 11 Элчин сайд нарыг томилохоор Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар 11 элчин сайд нарыг бүгдийг нь дэмжсэн ч МАН-ын бүлэг хоёр Элчин сайдыг хүлээж аваагүй.  

Тодруулбал, БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр нарыг томилохыг дэмжээгүй юм. Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй, Ч.Бүрэнбаярыг нас өндөр хэмээн дэмжээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцсөн саналаа буцааж татжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.