"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж энэ сарын 4-ны өдөр прокурорын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн тухай 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгсөн билээ. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт хүлээлгэж өгсөн юм.
Улмаар Улсын ерөнхий прокурорын газраас холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад шалгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Г.Буяндоржийн мэдээлэлд нэр дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн тухай прокуророос албан ёсоор мэдэгджээ.
Б.Гантуяа
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл