Энэ дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жолооч нарын эрүүл мэндийг үзэх, хяналт тавих, нэг удаагийн маск, ариун цэврийн хэрэгслээр хангаж байна. Мөн дархлааг сайжруулах, амин дэм олгох тэжээлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд энэ удаад нийт 100 сая орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгөв.
Мөн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч байна. Цаашид ч компаниас тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж, жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд шаардлагатай байгаа зүйлст дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Улсын онцгой байдлын хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганц мод болон Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл