"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ


"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхлэх юм байна. Тодруулбал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн барилга угсралтын ажил эхлэх нөхцөл бүрдсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “Жей Эм Си”, “Кей И Си”, “Афконс” компаниуд оролцож, тендерийн материалаа хүлээлгэн өгсөн байна. 

Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй Зээлийн хэлэлцээрт уг төслийн ерөнхий гүйцэтгэгч нар зөвхөн Энэтхэгт бүртгэлтэй компани байхаар тусгагдсан юм. Тендерийн үнэлгээний ажлыг Энэтхэг болон Монголд зэрэг зохион байгуулах бөгөөд шалгарсан компанитай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” гэрээ байгуулж ирэх дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уг ажил эхэлснээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл төлөвлөлтийн үе шатнаас бүтээн байгуулалт руу шилжих эхлэл тавигдаж юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.