Нүүрсээ Оросын нутгаар 7000км тойруулж, далайгаар Зүүн Өмнөд Азид гаргах юм гэнэ


ОХУ-ын нүүрсний батлагдсан нөөц Монголынхоос 1200 дахин их байдаг. Тухайлбал дэлхийн нийт нүүрсний нөөцийн 19% нь дангаараа Оросынх юм.
 
Тэд коксжсон, коксжоогүйгээс эхлээд бүх төрлийн нүүрстэй. Гэхдээ нүүрсний нөөцийнхөө ердөө 1% хүрэхгүй хэсэгт л олборлолт явуулдаг. Учир нь худалдан авагч байхгүй болохоор тэр. Монгол улс хэдий жижиг ч гэсэн нүүрс экспортлогч улс орны хувьд бидний хамгийн том өрсөлдөгч бол Оросууд.
 
Харин сүүлийн 10 жилийн хугацаанд тэд Хятад руу 5 шинэ төмөр зам тавьснаар нүүрснээс овоо их ашиг олох болсон. Гэтэл бид сүүлийн арван жил төмөр замаа гацааж, одоо бүр 414км төмөр зам барьж, Оросын нутгаар 7000км тойруулж нүүрсээ далайгаар Зүүн Өмнөд Азид гаргах юм гэнэ.
 
Гэтэл Зүүн Өмнөд Азийн цорын ганц нүүрсний томоохон хэрэглэгч нь Хятад улс байдаг. Хэрвээ Зүүн Өмнөд Азид нүүрсний өөр хэрэглэгч байсан бол Оросууд уже нүүрсээ зарж байхгүй яах вэ дээ. Энэ бол Монголын хувьд жинхэнэ сүйрэл, эдийн засгийн алуурчлал.
 
Зүүнбаянгийн 414 км төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгож болох мөнгийг салхинд хийсгэх гэж байна. Энэ бол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй хамгийн аймшигтай фэйлдсэн төсөл байх нь гарцаагүй. Ямарч тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаагүй, зүгээр л хэдэн бөхчүүд бэлтгэлээ хийж байхдаа бодож олсон хий хоосон санааг Монгол улс хэрэгжүүлэх гээд явж байна.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.