Жирэмсэн болж хот руу нэвтрэхийг завдаад баригджээ


Жирэмсэн болж хот руу нэвтрэхийг завдаад баригджээ

 

Өчигдөр буюу /2020.02.27/-ны өдрийн 18:00 цагийн үед Багануур дүүргийн онцгой комисс-д жирэмсэн эмэгтэй ирж, Улаанбаатар хот руу нэвтрэх бичиг хийж өгөхийг шаарджээ.

Онцгой комиссд ажиллаж байсан жижүүрийн эмч эл эмэгтэйд эмнэлгийн туслалцаа үзүүлэхээр үзлэг хийхэд гэдсэндээ хувцас чихсэн байсан нь илэрсэн байна. Иймд тус эмэгтэйд зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр хэргийг цагдаагийн байгуулагад шилжүүлжээ.

УОК-оос нийслэл хот руу орох гарах хөдөлгөөний хориог сунгасан. Мөн титэм вирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус дүүрэг нь өндөржүүлсэн бэлэн байдалд хөл хориог зарлаад байгаа билээ. Гэтэл зарим нэгэн иргэд худал хэлж хорио цээрийн бүсээс хот руу орох гэж оролдсоор байгааг албаныхан хэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.