Хятадын эх газарт өчигдөр буюу Баасан гарагт илэрсэн Covid-19 вирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 99 байсныг тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээллээ. Энэ нь нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш анх удаа өдөрт 100 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн явдал болжээ. 99 тохиолдлын 74 нь Хубэй мужийн төв Ухань хотод илэрсэн байна.
Харин Уханиас гадна Хубэй мужийн бусад хэсэгт хоёр дахь өдрөө ганц ч халдвар илрээгүй гэнэ. Өчигдөр коронавирусийн халдварын улмаас Хятад даяар 28 хүн нас барсан нь бүгд Хубэй мужид бүртгэгдсэнээс 21 нь Ухань хотод байна. Ухань хотын гадна Хятадад илэрсэн 25 тохиолдлын нэгээс бусад нь гадаад орнуудаас аялж ирсэн хүмүүсээс илэрчээ. Ингэснээр Хятад улсын гадаадаас импортлосон Covid-19 вирусийн халдварын тоо нийтдээ 60 болж нэмэгдсэн байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: South China Morning Post
Сэтгэгдэл