Коронавирустэй болох нь тогтоогдсон Франц улсын иргэнийг Дорноговь аймагт буюу Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд тусгаарласан хэмээх мэдээллийг өчигдөр УОК өгч байсан. Тэгвэл түүнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байгаа аж. Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа “Хоёр хүүхдийн аав 57 настай, COVID-19 -р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.
ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна” хэмээжээ.
Сэтгэгдэл