Т.САЙХАН
ЭМЯ-ний ээлжит хэвлэлийн хурал болж, коронавирусын халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсаныг мэдээллээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Монгол Улс коронавирусын 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй гэлээ. Түүнчлэн Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.
Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл