Зөрчил гаргасан ААН-үүдэд торгуулийн арга хэмжээ авлаа


Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд СХД-ийн МХХ-ээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 1075 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Шалгалтаар илэрч байгаа зөрчлүүдийн хүрээнд 10 сая 500 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.  

СХД-н 5-р хороонд байрлах “ОД” авто угаалгын газар, “Nice” дэн буудал болон билльярд ажиллуулдаг иргэн н.Гантөмөрийн эзэмшлийн газрын талаар иргэдээс удаа дараа гомдол ирж МХХ-ийн байцаагч нар шалгалт хийхэд энэ газар анхнаасаа тусгай зөвшөөрөл аваагүй ажиллаж байжээ. Авто угаалгын газарт ажиллаж байгаа залуучууд хаасан байгаа билльярд,  дэн буудалд орж тоглон захирамжийн биелэлтийг хангахгүй байсан учраас мэргэжлийн хяналтын байцаагч нар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Иймд иргэд, ААН, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдал, covid-19 халдвар гарсан үед  олноороо цуглахгүй байх, архидан согтуурахгүй байх, янз бүрийн газар цуглаж тоглохгүй байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.