АНУ-д коронавирусийн эмчилгээний нэг хүнд ногдох зардал 75 мянган ам.доллар болох магадлалтай гэж FAIR Health байгууллага тооцолжээ. Эрүүл мэндийн даатгалтай хүмүүсийн хувьд ч вирусийн эмчилгээ нь хэдэн арван мянган доллар болж магадгүй аж. АНУ-ын Конгресс COVID-19 вирусийн оношилгоог үнэгүй явуулахыг зөвшөөрсөн ч харин өвчнийг эмчлүүлэх,эмнэлэгт хэвтэхэд нь төлбөр шаардахаар болсон. Даатгалын нөхцөлөөс шалтгаалан төлбөр ойролцоогоор 21,9-өөс 38,7 мянган доллар болох юм.
FAIR Health байгууллагын шинжээчид өөрсдийн тооцоог АНУ-д хатгаа ба ханиадны эмчилгээний хөлс ямар байгаагаас үндэслэн гаргажээ. COVID-19 өвчний зургаа хоногийн эмчилгээ даатгалгүй бол нэг хүний төлбөр нь 73,3 мянган доллар болно. Тйимээс өвчин хөнгөн хэлбэрээр илэрч байгаа бол гэртээ эмчлүүлэхийг зөвлөж байна.
АНУ нь коронавирусийн тархалтаар дэлхийд тэргүүлж, нас баралтын тоогоор Испани, Италийн дараа орж байна. Бямба гарагт АНУ-д 1500 хүн нас барсан нь нэг хоногийн хамгийн өдөр үзүүлэлт байлаа.
Сэтгэгдэл