Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ онд 2.4 хувиар буурна гэж олон улсын "Standard & Poor's” агентлагийн шинжээчид таамаглаж байна.
"Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөө даамжирч, өмнө нь таамаглаж байснаас илүү эрчимжиж байна. Үүнтэй холбоотойгоор бид макро эдийн засгийн талаарх урьдчилсан таамгаа дахин бууруулж байна. Энэ жил дэлхийн ДНБ 2.4 хувиар, АНУ болон еврогийн бүсийн эдийн засаг 5.2 хувь болон 7.3 хувиар тус тус буурах төлөв ажиглагдлаа” гэж тус агентлагийн цахим хуудсанд гарсан нийтлэлд дурджээ.
"S&P” агентлагийн шинжээчид өмнө нь дэлхийн ДНБ 0.4 хувиар өсөж, АНУ болон еврогийн бүсийн эдийн засаг 1.3 хувь болон 2 хувиар тус тус буурна гэж таамаглаж байв. Үүний зэрэгцээ шинжээчид дэлхийн эдийн засаг 2021 онд 5.9 хувиар, 2022 онд 3.9 хувиар өснө гэж таамаглаж байна.
Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, одоогийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо аажмаар буурч байгаа бөгөөд "нөхцөл байдал сэргэх хандлагад шилжиж байна". Гэсэн хэдий ч эрүүл мэнд, эдийн засаг, улс төрийн салбар дахь тодорхойгүй байдлын улмаас эрсдэлийн тэнцвэр сөрөг хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.
Д.Жаргал
Сэтгэгдэл