Н.Номтойбаярын сонгогдох, 29 тойргийнхны сонгох эрх зөрчигдөөд 15 хонолоо


Энэ бол өчигдрийн буюу 2020 оны зургадугаар сарын 11-ны өдрийн дүр зураг. Хан-Уул дүүргийн 29-дүгээр тойргийн бусад нэр дэвшигчид нь нарсанд биш наранд, гартаа гав биш микрафон бариад мөрийн хөтөлбөрөө сурталчлан явах энэ өдрүүдэд Н.Номтойбаяр шоронгоос ачигдаж ирээд үг ч хэлэх эрхгүйгээр үргэлжлүүлэн хоригдох шийдвэр сонсоод, хорих анги руу ачигдлаа. Түүнд холбогдох хэргийн шүүх хууль хойшиллоо. Хуулийн дагуу бол тэр сонгогдох эрхээ эдлэн сонгуулийн сурталчилгаагаа хийж байх байв. Гэтэл шүүхээс түүний эрхийг хязгаарлах хугацааг сунгасаар байна. Үндсэн хуульд заалтаар сонгох сонгогдох эрхтэй. Гэтэл энэ эрхээ тэр эдэлж чадалгүй 15 хонолоо. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн сарын 28-нд цагдан хорьсон. Бие даан нэр дэвшихээр тойргийн иргэдийн дэмжлэгийг хүлээж, СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардахаас тав хоногийн өмнө болсон үйл явдал. Ингэснээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр гарч байгаа хэрэг. Энэ тухай холбогдох хуулийн заалтууд ч бий. 

Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиар СЕХ-нд олгогдсон сонгууль зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгон сонгуульд оролцуулж байгаа үйл ажиллагаанд нөлөөлсөн буюу 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах…-ыг хориглоно. ”Со 14 дүгээр зүйлийн 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад…-д төрийн албан хаагчид…болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасан. Гэвч яг одоогоор дээрх заалтууд зөрчигдөж бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр цагдан хоригдсон хэвээр байна.. Хууль тогтоох байгууллагын төлөөллийг сонгох чухал мөчид хууль зөрчсөн шийдвэр гарсаар байгаад холбогдох байгууллагууд тайлбар өгөх шаардлагатай байгааг хэлэх нь илүүц биз.  

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.