УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймгаас нэр дэвшигч Ц.Сэргэлэнгийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Энэ амралтын өдрүүдэд нэр дэвшигч Ц.Сэргэлэн Дорнод аймгийн Буриад зоны нутагладаг газруудаар иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Тэрээр энэ талаарх сэтгэгдэлдээ "Амралтын өдрүүдэд Буриад зонтойгоо уулзаж, санал бодлоо солилцож явна. Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсан ажилсаг, зочломтгой, зоримог Буриад зоны нутагт ирэх бүр бахархаж, бишрэх сэтгэл төрөх юм. Өчигдөр Цагаан-Овоо, Баян-Уулчуудтайгаа уулзсан. Өнөөдөр Базарын Цэдэн-Иш баавай, Дашбалбарын Базарсад агсныхаа нутгаар саатан хөөрөлдөхөөр хөдөллөө гэж бичжээ.
Ж.Бат
Сэтгэгдэл