Сөүл хотын захирагч Пак Вон Сүн нас барсан байдалтай олджээ


Сөүл хотын захирагч Пак Вон Сүний утас холбогдохгүй, холбоо барих боломжгүй байгаа талаар өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн ба түүний охин Цагдаагийн газарт аавыгаа "алга болсон" талаар мэдүүлэг өгөөд байв. 

Сөүл хотын захирагч Пак Вон Сүн нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн холбогдогчоор татагдаж, өмнөх өдөр буюу 2020.07.08-нд цагдаагийн газарт байцаалт өгсөн юм.

Түүнийг цагдаад мэдэгдэж, гомдол гаргасан хүн нь 2017 оноос хойш хамт ажиллаж байгаа Сөүл хотын Тамгын газрын ажилтан эмэгтэй гэнэ.  Тэрээр Пак захирагчийн эсрэг гаргасан цагдаагийн мэдүүлэгтээ Телеграм мессенжерээр харилцсан мэссэжээ баримт болгон хавсаргасан байжээ.

"Бэлгийн хүчирхийлэл" гэдэгт хүний биеийн аль нэг хэсэгт хүрч, бэлгийн хүслээ өдөөх үйлдлийг хэлдэг ба хөх, бөгс, гар, хөл зэрэгт хүсээгүй байхад хүрэх, бэлгийн дур хүсэл өдөөсөн мэссэж илгээх, порно, сексийн холбогдолтой зураг, видео үзүүлэх зэрэг үйлдлийг хэлдэг. 

Энэхүү бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг тус улсын "Эрүүгийн хууль"-аас гадна "Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шийтгэх тусгай хууль" гэдэг тусгай хуулиар шийтгэдэг ба насанд хүрээгүй хүүхэд, албан ажлын байр, олон нийтийн газар зэрэг үйлдлийн төрөл, хүнд хөнгөнөөс хамааран ялын хэмжээ харилцан адилгүй байдлаар шийтгэдэг хүнд гэмт хэргийн тоонд оруулан тооцдог гэмт хэргийн нэг юм.  Ялын хэмжээ нь 10 хүртэлх хорих ял, 15 сая вон хүртэлх торгуулийн санкцтай.

Хохирогчтой тохиролцож, сэтгэл санаа, бие махбодийн хохирлыг барагдуулахгүй бол ялын хэмжээ улам хүндэрдэг талтай ба улс төрч нараас цөөнгүй хүн энэ хэрэгт холбогдон улс төрийн тавцангаас арчигдсан гунигт түүх бий. 

Пак захирагчийн хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт байгуулах өндөр магадлалтай хүнээр тодорсон байсан юм. Гэвч 

түүнийг өчигдөр /2020.07.09/ нас барсан байдалтайгаар олжээ.

 

 

Ц.Өнөрзаяа (БНСУ, Күүкмин Их сургуулийн багш)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.