Шунал ба ард түмний "хараал"


Ардчилсан нийгэм хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олгодог. Энэ ч үүднээс олон нийтийн зүгээс цахим орчныг ашиглан өөрсдийн сэтгэгдлээ хуваалцах болсон нь нийгмийн чиг хандлагыг тодорхойлоход нэг талаараа дөхөм болсон гэхэд хилсдэхгүй. Яг өнөөдрийг ажвал шуналын далайд умбагсад, олны хараалд живэх дүр зурагтай харагдана. Үүний жишээ болгож Алтжин группийн Г.Алтан, Капитал банкны Б.Ундармаа нарыг үзэн ядах олны сэтгэгдэлийг дурдаж болно. Тэдний тухай нэг хэсэгтээ нэлээд шуугиж байсан ч одоо бусад "скандалчдад" дарагдаад намжих аяндаа оржээ. Энэ бол монголчууд бидний мартамхай зан. 

Тэгвэл мартаагүй, мартахыг хүсэхгүй байгаа хүмүүс ч мэдээж бий. Тэдний нэг болох нэгэн цахим хэрэглэгчийн сэтгэдлийг хуваалцъя.

 

"Хүнд идэх ёсгүй хоол, өмсөх ёсгүй хувцас гэж байдаг юм. Түүний тод жишээ бол энэ аймшгийн кинонд тоглуулчихмаар Алтан гэгч бас энэ хажуудах Ундармаа гээч эмийн царай төрхийг хар.

Бузар арга залиар амьдарах дуртай, эцэс төгсгөлгүй шуналт эр эм хүмүүс сайн харж ав.

Ирээдүй чинь яг энэ эм шиг шулам, чөтгөрийн төрхтэй болно.

1000 ботокс, алтан утас, юу ч чихүүлээд, алтан байшинд амьдраад ч нэмэргүй. Ямарч аз жаргал баяр баясал, гал цог, өчүүхэн гэрэл гэгээ энэ 2 хүний нүднээс олж харах гээд үз.Үгүй дээ тийм сайхан зүйлийг хичнээн их мөнгө байгаад худалдаж авч чаддаггүй юм.

Яаж баяжих вэ, яаж баян эр, эмтэй амьдрах вэ, яаж томчуудтай янаглаж амраглах вэ, яаж юм салгах вэ гээд яг энэ эмгэн шулам шиг зүтгэж буй хүмүүс ирээдүй чинь энэ байна .
Мөнгөтэй л бол болчихдог жаргадаг гэж эндүүрэгсэд ээ. Энэ 2 ын царайг сайн хар. Их аз жаргалтай зүс царайнууд байна уу???

Худал хуурмаг, ой гутмаар амьдралаар дүүрэн Алтан гэгчийг чөтгөр шулам ч өөрсдөө хараад цочин айх буйзаа.
Залуудаа хэрхэн зоолж явах чинь түр зуурынх харин нас ахиад ирэхэд түмний шившиг болж, өөрийгөө ч толинд харж чадахгүй болж үлдэх гэдэг аймшигтай байдаг юм ш дээ.

Алдар нэр, алт мөнгөнд үхэн хатан дурлагсад минь.

Алтан: - Намайг их хэмжээний зээл авч, "Хадгаламж", "Капитал"-ыг дампууруулсан, Олон овоотын уурхайг будлиулсан, Ц.Нямдоржийг Зайсангийн тансаг байранд үнэгүй суулгаж байсан, Жаст Мастын хэрэгт холбоотой ч гэнэ үү? Тэтгэврээ авах гэж л банкинд орж үзсэн, Ц.Нямдорж гэж хүний нэр анх удаа л дуулж байна. Надад тэтгэврээс өөр ямар ч мөнгө хөрөнгө байхгүй.
Бузар эм яаж ичихгүй ингэж бурж чадна вэ.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ" гэжээ. 

Энэ бол ердөө жишээ.  

Үнэхээр ч зарим улс төрч, бизнесмэнүүд, тэр дундаа хууль бус үйлдлээ өмгөөлж хаацайлагч гэмт хэрэгт цагаан захтнууд ард түмнийг харах нүд, сонсох чих, ойлгох ухаангүй гэж бодно уу гэмээр хачин жигтэй мэдэгдлүүд хийдэг нь өөрсдөө "нүд рүүгээ хуруугаа хийнэ" гэгчээр нийгмийг өөрсдийнхөө эсрэг турхирч орхидог. Тэр хэрээр завгүй монголчуудын цахим хэрэглээ нь шар мэдээ, элдэв хууль бус болон авлига албан тушаалын хэргийг эсэргүүцсэн уур бухимдлаар дүүрчихдэг.

Ажил, орлого, алтан цагаа алдахгүй гэсэн ард иргэдийн сэтгэгдлээ илэрхийлэх, бодол дүгнэлтээ хуваалцаж, нэгтгэх хүсэл эрмэлзлийн цор ганц хэрэглэгдэхүүн нь ердөө интернэт болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл бас л төрөөс олон нийтийг боомилох үйлдэл нь даамжирсаар одоо бүр "хүний нэр төрд халдах, гутаан доромжлохыг хориглосон хууль баталлаа" гэх нэрээр муу үгнээс бултах, олны бухимдлаас дайжих бүхий л арга саамыг сэдэж, өдрөөс өдөрт шударга ёсноос зугтсаар байгаа нь хэнд ч илхэн.

Тэгвэл талбай дээр гарч жагсах, үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх чухам завгүй байлгаж чаддаг өндөр ур чадвартай, үнэгэн зальтай, төр түшигч нэртэй, түмэндээ халтай тэр этгээдүүдийг шударга зарчмаар үгүй хийж гэмээ нь бидний энэ сэтгэл, ирээдүй минь ариусах буй за. Эс бөгөөс, бидний сэтгэлийг цаашид ч гутаах аваас тэд үүрдийн хараал хүртэж, олон нийтийн доромжлол, хараал зүхэл, үзэн ядалтын харцнаас хэзээ ч үл мултрана. Юм бүхэнд хэмжээ хязгаар бий...


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.