Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа.
Б.Ундармааг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан хэмээн үзэж ийн шийдвэрлэжээ.
ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноосон. УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль ногдуулж хорих ялаас чөлөөлөлөөд байгаа юм.
Харин маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүнэ.
Сэтгэгдэл