Жорданы эд зүйлсийг дуудлагаар худалджээ


 

GottaHaveRockandRoll.com-оос зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы 1985-1986 оны улиралд өмссөн, өөрийнх нь гарын үсэг бүхий "Air Jordan 1s” пүүзийг 379,757 ам.доллараар заржээ.

 

Түүнчлэн Жорданы "Чикаго Буллз” багтай хийсэн мэргэжлийн тамирчны анхны гэрээний хуулбар 57,068 ам.долларын үнэ хүрсэн нь гайхалтай.

 

Гэрээний эх нь Майкл Жорданд өөрт байгаа бөгөөд ердөө канондсон хуудас цаас ийм үнээр зарагдсан хэрэг. 1985-1986 оны улиралд Жордан зүүн хөлийн гэмтлийн улмаас 18-хан тоглолтод оролцсон билээ.

 

Гэмтлээ илааршуулаад ирэхэд нь "Nike” компани түүнд бэртлээс сэргийлсэн зөөлөвчтэй пүүзийг тусгайлан хийж өгсөн байна. Энэ загварыг олон нийтэд зараагүй юм.

 

Ц.Ганбат

http://www.shuud.mn/a/521529

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.