Беларусьт дөрөв дэх өдрөө дараалан жагсаал болжээ


Беларусьт дөрөв дэх өдрөө дараалан жагсаал болжээ

 

Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал дөрөв дэх өдрөө дараалан намжаагүй бөгөөд сөрөг хүчний дөрвөн нэр дэвшигч санал хураалтын дүнг хүчингүй болгохыг шаардаад байгаа аж. Лхагва гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн бага зэрэг намжсан хэдий ч замын цагдаагийн газрын хоёр ажилтан бэртсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Беларусийн одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко ялсны дараа тус улсад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, А.Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авчээ. Цагдаа нар жагсагчдыг тусгай хэрэгсэл ашиглан тараасан бөгөөд энэ үеэр нийт 6 мянга орчим хүн баривчлагдсан байна.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.