Үзэгчдийн хүртээл болоод тун удаагүй байгаа киноны хэсэг цахим орчинд цацагдаж, асуудал дагуулж эхэлжээ. Бэлгийн чиг хандлагыг зоригтойгоор үзүүлсэн гэдгээрээ анхдагч болж шуугиулж эхлээд буй “Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны киноны +18 хэсгээс нууцаар бичсэн 41 секундын бичлэгийг нэгэн цахим хэрэглэгч “яаж ганцаараа үзэх үү” гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
Оюуны өмчийг хулгайлсанд шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс түүний энэ бичлэг дор цөөнгүй сэтгэгдэл үлдээж байгаа боловч цааш хуваалцан түгээсэн нь түүнээс ч олон байх юм. Энэ нь манайхны хандлагыг их бага хэмжээгээр харуулж байгаа хэрэг биш гэж үү.
Магадгүй энэ үйлдэл санаандгүй, хуулиа мэддэггүй хэн нэгний алдаа байх гэж өмөөрөх нэгэн ч хаа нэг харагдана. Санаатай ч, санаандгүй ч, том ч, жижиг ч хулгай бол хулгай. Хулгайч хариуцлага хүлээх ёстой.
Сэтгэгдэл