Өмнөговь: "Бүх хайраа гэр бүлдээ" чуулган болж байна


2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ болгон зарласантай холбогдуулан төлөвлөгөөт ажлуудыг хийж байна. Түүний нэг бол үлгэр жишээ гэр бүлийг алдаршуулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ураг төрлөө дээдлэх арга ухааныг өвлүүлэх зорилго дор БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ чуулганыг аймгийн Хөгжимт жүжгийн театрт хийж байна.

Урилгаар Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжил, Сэтгэл зүйч Г.Наранбаатар тэргүүтэй зочид гэр бүлийн үнэ цэнэ, уламжлал, монгол уламжлал шинэчлэл зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл танилцуулж байна.

 

 

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.